Гайхмаараа

Бадамлянхуа усан мандал гандашгvй яа хө
Бахтай чи минь ухаан бодлоос гаршгvй яа хө
Бадрах гэрлээр гоолиг чи минь наддаа
Баяр цэнгэл бvхнийг шагнах гайхмаараа хө

Эрдэнэт наран агаар мандалд эндэшгvй еэ хө
Энхрий чи минь амин голоос эргэшгvй еэ хө
Элбэг гэрлээр гоолиг чи минь наддаа
Эсэн цэнгэл бvгдийг авчрах гайхмаараа хө

Сансар хорвоо өнгөт мандалд сарнишгvй яа хө
Сарнай л чи минь өр зvрхнээс салшгvй яа хө
Саруул гэрлээр гоолиг чи минь наддаа
Санаж хvсэх бvгдийг соёх гайхмаараа хө

Facebook Twitter Google Plus