To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Бурхан ээж минь

Цэцгээр хорвоо бялуурахын цагтаа

Санаагүй байж мэднэ ээжээ

Цээжнээ зовлон хурахын цагтаа

Таныгаа л үгүйлдэг шүү ээжээ

Уураг сүүгээрээ тэжээсэн таныгаа

Уулга алдахдаа ч дууддаг бурхан ээжий

Нараар хорвоо инээхийн цагтаа

Бодоогүй байж мэднэ ээжээ

Навчаар гуниг үерлэхийн цагтаа

Таныгаа л үгүйлдэг шүү ээжээ

Уураг сүүгээрээ тэжээсэн таныгаа

Уулга алдахдаа ч дууддаг бурхан ээжий

Нарсаар хорвоо үржихийн цагтаа

Дурсаагүй байж мэднэ ээжээ

Элсээр нүдрүү хатгахын цагтаа

Таныгаа л үгүйлдэг шүү ээжээ

Уураг сүүгээрээ тэжээсэн таныгаа

Уулга алдахдаа ч дууддаг бурхан ээжий

Уураг сүүгээрээтэжээсэн таныгаа

Уулга алдахдаа ч дууддаг бурхан ээжий

Facebook Twitter Google Plus