To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Андууд минь

Ангидаа бид нар олуулаа байлаа

Анхилхан насандаа амархан даслаа

Алтанхан жилүүд алслан одлоо

Андхан хэдүүлээ үерхэж даслаа

Хамаатнаас дутуугүй андууд минь ээ

Ханилснаас дутуугүй найзууд минь ээ

Цэрэгт бид нар арвуулаа байлаа

Цэл залуухан дэндүүхэн даслаа

Зөндөө жилүүд улиран одлоо

Зөвхөн хэдүүлээ үерхэж үлдлээ

Хамаатнаас дутуугүй андууд минь ээ

Ханилснаас дутуугүй найзууд минь ээ

Хөөрөг зөрүүлж уулздаг байлаа

Хөшөө босгон үлдээх юмсан

Дуундаа жаргаж уярдаг байлаа

Дуундаа дайгдаад уулзах юмсан

Хамаатнаас дутуугүй андууд минь ээ

Ханилснаас дутуугүй найзууд минь ээ

Хамаатнаас дутуугүй андууд минь ээ

Ханилснаас дутуугүй найзууд минь ээ

Андууд минь ээ

Facebook Twitter Google Plus