To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Өргөн хангайн нутаг

Өргөн хангайн нутаг

Өргөн хангайн нутаг минь

Үржил шимээр дүүрэн юм

Үнэн дурласан нөхрөөсөө

Үгийг нь сонсоод авах юмсан

Үнэн дурласан нөхрөөсөө

Үгийг нь сонсоод авах юмсан

Хадтай хангайн нутаг минь

Хагдан өвсөөр дүүрэн юм

Хайрлаж дурласан нөхрөөсөө

Хариуг нь сонсоод авах юмсан

Хайрлаж дурласан нөхрөөсөө

Хариуг нь сонсоод авах юмсан

Шилийн талаар нутаг минь

Шимтэй ургамалаар дүүрэн юм

Шинэхэн ханилсан нөхрөөсөө

Шийдийг нь сонсоод авах юмсан

Шинэхэн ханилсан нөхрөөсөө

Шийдийг нь сонсоод авах юмсан

Facebook Twitter Google Plus