Нандин учрал

Хонгорхон амраг минь үүрийн гэгээ шиг ирсэн юм

Харцных нь гэгээнд уярсан юм

Хайтан цэцгийн дэлбээ уруул

Хайрын үгээ шивнэсэн

Дэр нийлсэн ханиа зүрхэндээ мэдэрсэн

Дэврүүн салхинаас ч харамлаад

Чамайгаа чанга тэвэрсэн

Дээдийн жаргалд би итгэсэн

Хорвоогийн хаанаас чиг санан догдлон тэмүүлсэн

Хол ойроос чамдаа яардагсан

Санах тоолонд энхрий чиний

Сайхан дүр чинь инээмсэглээд

Уулзах мөчөө зөгнөн байж хүлээсэн

Анхил мөрийг чинь тэврэх бүрийдээ

Анхны учралаа санах юм

Мөнхийн усыг би уруулнаас чинь амсъя хайр минь

Үнсэлтээрээ чи өглөө бүхэн сэрээгээч

Нандин учрал минь зуун жилдээ ганцхан хань минь

Навчис бударсаар он жилүүд холдлоо ч

Чамаасаа би чинь холдохгүй

Энхрийхэн амраг минь үүрийн гэгээ шиг ирсэн юм

Элбэрэл хайранд чинь уярсан юм

Ганцхан заяах хүний орчлонг

Гараас чинь хөтлөөд туулахсан

Хайр нийлсэн хань минь

хаврын нар шиг гийсэн

Амьдралын халаас харамлаад

чамайгаа би тэвэрсэн

Ханийн түшиг чи наддаа амласан

Мөнхийн усыг би уруулнаас чинь амсъя хайр минь

Үнсэлтээрээ чи өглөө бүхэн сэрээгээч

Нандин учрал минь зуун жилдээ ганцхан хань минь

Навчис бударсаар он жилүүд холдлоо ч

Чамаасаа би чинь холдохгүй

Мөнхийн усыг би уруулнаас чинь амсъя хайр минь

Үнсэлтээрээ чи өглөө бүхэн сэрээгээч

Нандин учрал минь зуун жилдээ ганцхан хань минь

Навчис бударсаар он жилүүд холдлоо ч

Чамаасаа би чинь холдохгүй

 

Facebook Twitter Google Plus