Дөрвөн цагийн тал

Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээсэн
Ханшийн ногоо ярайсан
Хаврын тал минь нялхарна

Уртын сайхан дуу шиг
Ухаан санаа саруулсаж
Зуун бээрээс дуниартсан
Зуны тал минь дуниартна

Нарны сайхан цацраг
Найман зүгтээ туяаруулж
Намирсан тариа шаагуулсан
Намрын тал минь шаргалтна

Цагаан сайхан сэтгэл шиг
Цасан цайдам агсарна
Өөрийн илчээр цантуулсан
Өвлийн тал минь цавцайна

Facebook Twitter Google Plus