Зүүд

Шөнийн тэнгэрт одод түгээд

Шөнийн саран орчныг гийгүүлж

Саяхан танилцсан чиний минь царай

Саран авхайгаас тодхон харагдах

Зөн совингоороо учирсан чи

Зүүд нойронд айлчлан ирлээ

Зөөлөн гараараа хацар илбэхэд

Зүйрлэшгүй жаргалд би умбалаа

Хатаж гундсан сэтгэлд минь

Хайрын гал дүрэлзэн асах шиг

Халуун амьсгалаар чи минь төөнөхөд

Хязгааргүй цэнгэлд би автаад

Баярласан зүрх минь цээжиндээ

Багтаж ядан оволзоход

Алт шиг үнэтэй зүүднээсээ

Ярай ядан би сэрлээ

Зөөлөн гараараа хацар илбэхэд

Зүйрлэшгүй жаргалд би умбалаа

Хатаж гундсан сэтгэлд минь

Хайрын гал дүрэлзэн асах шиг

Зөөлөн гараараа хацар илбэхэд

Зүйрлэшгүй жаргалд би умбалаа

Хатаж гундсан сэтгэлд минь

Хайрын гал дүрэлзэн асах шиг

Зөөлөн гараараа хацар илбэхэд

Зүйрлэшгүй жаргалд би умбалаа

Хатаж гундсан сэтгэлд минь

Хайрын гал дүрэлзэн асах шиг

Шөнийн тэнгэрт одод түгээд

 

Facebook Twitter Google Plus