Ээждээ өргөх дуу

Тэвэр улаан наран зулай дээрээс төөнөнө

Тэрлэг нь хүндэдсэн ээжийгэ

өрөвдөхийн эрхэнд дуулна

Сүү ээдэх цагаар ээжээ

Сүүдэр минь хүйтэн байдаг шүү

Золгоод очихын завдалгүй

Зорьсон үйлс минь сайн шүү сайн ээжээ

Өвлийн хүйтэн жавар

Өвөр ханцуйг задгайлахад

Өөдсийн чинээхэн ээжийгээ

Өрөвдөхийн эрхэнд дуулна

Нуур хөлдөх цагаар ээжээ

Нулимс минь бүлээн байдаг шүү

Золгоод очихын завдалгүй

Зорьсон үйлс минь

сайн шүү сайн ээжээ

Үйл үйлээ дагадаг

Үнэн болоод хатууяа

Үг минь хүрэхгүй алсаас

Ээжийгээ дуудан дуулна

Сүү ээдэх цагаар ээжээ

Сүүдэр минь хүйтэн байдаг шүү

Золгоод очихын завдалгүй

Зорьсон үйлс минь сайн шүү сайн ээжээ

Сүү ээдэх цагаар ээжээ

Сүүдэр минь хүйтэн байдаг шүү

Золгоод очихын завдалгүй

Зорьсон үйлс минь сайн шүү сайн ээжээ

Facebook Twitter Google Plus