Зүүдэнд ирэх жаргал

Зурагнаас чинь би гунигаа гээх юм
Зүүдэнд ирэх чинь жаргалтай сайхан
Хүлээж суухдаа чамтайгаа уулзах юм
Хүслийнхээ эрхээр чамайг санах юм
Yнэрээр чинь би сэтгэлээ аргадаад
Yнэнч шүү гэж хэлэх чинь надад сайхан
Холын холоос яаран чамайг тэврэхсэн
Хос хоёр зөрөхөд атаархах юм
Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан
Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юмаа
Харцнаас чинь би хайрыг мэдрэх юм даа
Халуухан үг чинь санаанд минь үлдэх нь сайхан
Аян замыг туулаад чамайгаа үзэх юмсан
Асгарах баярын нулимсыг хүсэх юм даа
Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан
Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юмаа

Facebook Twitter Google Plus