To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Дурлалд би яараагүй

Хэнтэй учрахаа мэдэхгүй ч

Дурлалын амтыг хүсч л явлаа даа

Сэтгэл татам хайраа хайж явахдаа

Үдшээр чамайг харсансан

Хэзээ ч би дурлалд яараагүй

Хэний ч өмнө уярч суугаагүй

Хайрын харцанд чинь зэмлүүлээгүй

Халуун зүрх минь шаналаагүй

Бүлээхэн булбарайхан уруулыг чинь үнсэхсэн

Бүхнээ зориулах сэтгэлийг чинь

Сэтгэлийг чинь мэдрэхсэн

Дулаахан даруухан нүдийг чинь харахсан

Дурламаар хайрламаар царайг чинь

Царайг чинь ширтэхсэн

Учрах хайраас зугатаагүй

Уулзах л чамаасаа би холдоогүй

Үнсэх уруулаас чинь ичихгүй

Үнэн сэтгэлээ нуухгүй

Чиний эзгүйд би гунигтай

Чимээгүйн дунд би ганцаараа

Тэвэрч зогсохдоо жаргалтай

Тэнгэрийн доор андгайлъя чамдаа

Бүлээхэн булбарайхан уруулыг чинь үнсэхсэн

Бүхнээ зориулах сэтгэлийг чинь

Сэтгэлийг чинь мэдрэхсэн

Дулаахан даруухан нүдийг чинь харахсан

Дурламаар хайрламаар царайг чинь

Царайг чинь ширтэхсэн

Бүлээхэн булбарайхан уруулыг чинь үнсэхсэн

Бүхнээ зориулах сэтгэлийг чинь

Сэтгэлийг чинь мэдрэхсэн

Дулаахан даруухан нүдийг чинь харахсан

Дурламаар хайрламаар царайг чинь

Царайг чинь ширтэхсэн

Бүлээхэн булбарайхан уруулыг чинь үнсэхсэн

Бүхнээ зориулах сэтгэлийг чинь

Сэтгэлийг чинь мэдрэхсэн

Дулаахан даруухан нүдийг чинь харахсан

Дурламаар хайрламаар царайг чинь

Царайг чинь ширтэхсэн

 

Facebook Twitter Google Plus