Орчлонгийн сайхан хүүхнүүд

Нандин ариун сэтгэлээрээ
Нарны хорвоог баясуулсан
Сарны мөнгөн туяаг нялхрааж
Сайны ерөөлөө үрдээ өргөсөн
 
Орлонгийн сайхан хүүхнүүд
Ээжийн ээжийн ээжүүд

Хайлган цайлган бүүвэйгээрээ
Харанхуй шөнийг уяраасан
Үүрийн гэгээгээр цайгаа сүлээд
Үрийнхээ хойноос дээжий нь өргөсөн

Орчлонгийн сайхан хүүхнүүд
Ээжийн ээжийн ээжүүд

Ачлал энэрлийн алган дээрээ
Амьдрал жаргалыг тэнцүүлсэн
Хүсэл хайрын хүндлэл хүлээж
Хүн төрөлхтнийг элгэндээ тэвэрсэн

Орчлонгийн сайхан хүүхнүүд
Ээжийн ээжийн ээжүүд
Орчлонгийн сайхан хүүхнүүд
Ээжийн ээжийн ээжүүд
 
 
Facebook Twitter Google Plus