Нутгийн зам

Хүлээсэн сэтгэлд ойртож харагдах

Хөндий туулсан нутгийн замаа

Хүүгээ үдээд хоцрох ээжийд

Ханьсаад үлдэх аяны харгуй

Нутгийн зам нуруутай

Нуган үрдээ ханилгаатай

Олон зууныг гатлаж урагшлах

Орчлонг тойрсон нутгийн зам аа

Тоонотоо зориод ирэх хүүдээ

Тойруу бүхнээ дөтлөх харгуй

Нутгийн зам нуруутай

Нуган үрдээ ханилгаатай

Зовлон жаргал хосолж хөтлөх

Зураг төөрөгтэй нутгийн зам аа

Зүрх догдлоон ханьдаа очиход

Зөрөг жим нь тодрох харгуй

Нутгийн зам нуруутай

Нуган үрдээ ханилгаатай

Нутгийн зам нуруутай

Нуган үрдээ ханилгаатай

Facebook Twitter Google Plus