Бишрэл

Талын омгийн онгон шүтээн

Танхилхан гуа маралын хувилгаан

Танын сувдан өргөөнийхөө

Талыг дүүртэл мишээсэн

Ээжий минь

Тарваахай хүүдээ амиа даатгасан

Таныгаа би тахин сүлдэлмү

Ээжий минь

Тарваахай хүүдээ амиа даатгасан

Таныгаа би тахин сүлдэлмү

Ариун торгон хэвлийдээ

Ангаахай үр намайгаа тээсээр

Амьдарлаа үхэлтэй сүжрүүлж

Алтан дэлхийтэй золгуулсан

Ээжий минь

Асран энхрийлэн тэнхээ залгуулсан

Ачийг тань би бишрэн сөхөрмү

Ээжий минь

Асран энхрийлэн тэнхээ залгуулсан

Ачийг тань би бишрэн сөхөрмү

Хорвоо ертөнцийн учрыг

Хонгорхон хүү наддаа таниулсан

Халуун хүйтнээс хаацайлж

Хайрын дээжээ үрдээ бэлэглэсэн

Ээжий минь

Эргэх замбуулин дээр ганцхан заяасан

Эрхэм дээд таньдаа залбирму

Ээжий минь

Эргэх замуулин дээр ганцхан заяасан

Эрхэм дээд таньдаа залбирму

Facebook Twitter Google Plus