To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Санах тусмаа дуулаарай

Сайртай шаргал энгэртээ

Тоглож торнисон болохоороо

Сайхан сэтгэлийн үзүүртээ

Тостой л явна хүү чинь

Шүлэг хөгжим найрсан

Шүүдэр цагаан орчлондоо

Би ээжийгээ санахаараа дууллаа

Та ээжийгээ санахаараа дуулаарай

Би ээжийгээ санахаараа дууллаа

Та ээжийгээ санахаараа дуулаарай

Сүүний үнэртэй гараас нь

Зүүгдэж өссөн болохоороо

Сайн хүний үртэй ханилж явна хүү чинь

Шүлэг хөгжим найрсан

Шүүдэр цагаан орчлондоо

Би ээжийгээ санахаараа дууллаа

Та ээжийгээ санахаараа дуулаарай

Би ээжийгээ санахаараа дууллаа

Та ээжийгээ санахаараа дуулаарай

Учирлан хайрлах сургаалыг

Ухаарч яваа болохоороо

Замтай жамтай хорвоодоо

Заяа өөдрөг явна хүү чинь

Шүлэг хөгжим найрсан

Шүүдэр цагаан орчлондоо

Би ээжийгээ санахаараа дууллаа

Та ээжийгээ санахаараа дуулаарай

Би ээжийгээ санахаараа дууллаа

Та ээжийгээ санахаараа дуулаарай

Та ээжийгээ санахаараа дуулаарай

Facebook Twitter Google Plus