To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Элээх тавилан

Аавын минь нэр бүтэн байвал даа

Алтан ембүү ч яамай юу даа хө

Амьдынхаа жаргалыг эдэлж элээвэл дээ

Амьд явсны төөрөг заяа юм уу даа

Аавын минь аавын минь

Аавын минь нэр бүтэн байвал даа

Амьд явсны төөрөг заяа юм уу даа

 

Ээжийн минь нэрбүтэн байвал даа

Эрдэнийн шигтгээ ч яамай юу даа хө

Эгэлхэн зангаа эвдэхгүй л элээвэл дээ

Энэхэн насны минь ганцхан заяа юм уу даа

Ээжийн минь ээжийн минь

Ээжийн минь нэр бүтэн байвал даа

Энэхэн насны минь ганцхан заяа юм уу даа

 

Ханийн минь нэр бүтэн байвал даа

Хатан ембүү ч яамай юу даа хө

Ханийнхаа жаргалыг хайрлаж элээвэл дээ

Харих насны минь тавилан заяа юм уу даа

Ханийн минь ханийн минь

Ханийн минь нэр бүтэн байвал даа

Харих насны минь тавилан заяа юм уу даа

Өөрийн минь нэр бүтэн байвал даа

Үнэт эрдэнэ ч яамай юу даа хө

Өнгөрүүлсэн амьдралаа өвлүүлж элээвэл дээ

Өтлөх насны минь бурхан заяа юм уу даа

Өөрийн минь өөрийн минь

Өөрийн минь нэр бүтэн байвал даа

Өтлөх насны минь бурхан заяа юм уу даа

Өөрийн минь өөрийн минь

Өөрийн минь нэр бүтэн байвал даа

Өтлөх насны минь бурхан заяа юм уу даа

Facebook Twitter Google Plus