To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хорвоо буруутай гэж үү

Өр өвдөж зүрх шимшрэхэд

Өлгий ээж минь бодогдох юм аа

Энэрэл хайр дутах бүрийд

Эргэх хорвоод гомдох юм

Эргэх хорвоо буруутай гэж үү

Хорвоо буруутай гэж үү

Хайр дутаж халамж үгүйлэгдэхэд

Хангай аав минь санагдах юм аа

Хагацаж эндэх тохиол бүрийд

Хан хорвоод гомдох юм

Хан хорвоо буруутай гэж үү

Хорвоо буруутай гэж үү

Бие зовж сэтгэл шаналахад

Бие биенээрээ дутаж өнчрөх юм аа

Амьдралд бүдрэх нугачаа бүрийд

Алаг хорвоод гомдох юм

Алаг хорвоо буруутай гэж үү

Хорвоо буруутай гэж үү

Хорвоо буруутай гэж үү

Facebook Twitter Google Plus