To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Нандин хайр

Гэгээн мөрөөдөлд дураар явахад минь
Гэрэвшин холдоогүй сэтгэлийн наран
Болзоо тоссон цэнгэлтэй мөчөөс
Бодлоо шингээсэн ангир хайраа
Дахилт
Замилан хорвоод хосолно гээд
Заяаг минь хөглөсөн миний хайраа

Төөрөг тавиланд гэнэдэж явахад минь
Тормолзон учирсан уяхан саран
Зүүд биелсэн уяралтай мөчөөс
Зүрхээ шингээсэн ангир хайраа
Дахилт
Дэндүү насанд дуулан явахад минь
Дэргэд мишээсэн миний л хайраа
Дурлал амталсан жаргалтай мөчөөс
Дуундаа шингээсэн ангир хайраа
Дахилт

 

Facebook Twitter Google Plus