Холын тэнгэр аав

Энгэр бэлийн замаараа

Шогшуулж айсуй нь харагдана

Энгэр тэлсэн аавыгаа

санаад л санаад л байна даа

Дуудаад дуудаад чиг ирэхгүй

Зүүдний алсад мордохдоо

Гэрээ орхиод явчихсан

Хайрын тэнгэрт аав минь дээ

Баруун хоймороо дүүргэсээр

Ханхайж суух нь харагдана

Баян хангай шиг аавыгаа

Санаад л санаад л байна даа

Дурсаад дурсаад чиг ирэхгүй

Зүүдний алсад мордохдоо

Гэрээ орхиод явчихсан

Хайрын тэнгэр аав минь дээ

Сар шинийн нэгэндээ

Золгоод үнсүүлэх нь харагдана

Дэлхийг дэрлэсэн аавыгаа

Санаад л санаад л байна даа

Уйлаад уйлаад чиг ирэхгүй

Зүүдний алсад мордохдоо

Үрээ орхиод явчихсан

Дууны тэнгэр аав минь дээ

Эрдэнэт сүргийн бэлчээртээ

Саравчлан зогсоо нь харагдана

Эгэл хайрхан шиг аавыгаа

Санаад л санаад л байна даа

Дуудаад дуудаад чиг ирэхгүй

Зүүдний алсад мордохдоо

Үрээ орхиод явчихсан

Галын бурхан аав минь дээ

Төвшин алхах тусмаа

зөрүү илүү хэлэгдээд

Танийхаа эзгүйд хорвоотой

эвлэрч тэрсэлж явна даа

Холын тэнгэр аав минь дээ

 

Facebook Twitter Google Plus