Намирийн гол

Хадан дундуур харгиатах

Хатан тунгалаг усуу даа хө

Хатил мөнгөн тэргүүтэй

Хайрхан цагаан уул минь ээ хө

Намирийн гол Намирийн гол

Миний хоёр буурлын нутаг аа

Мянган эрдэний өлгий минь дээ хө

Намирийн гол Намирийн гол

Миний хоёр буурлын нутаг аа

Мяралзан урсдаг гол юм аа хө

Говь гатлан урсдаг

Гангийн дайтай мөрөн үү дээ хө

Газрын холоос санагдах

Ганцхан заяасан нутаг минь дээ хө

Намирийн гол Намирийн гол

Миний хоёр буурлын нутаг аа

Мянган эрдэний өлгий минь дээ хө

Намирийн гол Намирийн гол

Миний хоёр буурлын нутаг аа

Мяралзан урсдаг гол юм аа хө

Тооноор өнгийх байцуудыг

Тольдон урсдаг гол уу даа хө

Тасын жигүүр цуцаадаг

Яргайт ёлуудын уул минь дээ хө

Намирийн гол Намирийн гол

Миний хоёр буурлын нутаг аа

Мянган эрдэний өлгий минь дээ хө

Намирийн гол Намирийн гол

Миний хоёр буурлын нутаг аа

Мяралзан урсдаг гол юм аа хө

Мяралзан урсдаг гол юм аа хө

 

Facebook Twitter Google Plus