To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Зүүд эргэх нутаг

Аянч үүлсийн нүүдэлдээ эргэж хоргодон сэмэрдэг
Айраг дууны дугараатай налгар шаргал намраараа
Айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн уянгатай
Арван долооны өдрийг мартаж яахан чадах вэ

Айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн уянгатай
Арван долооны өдрийг мартаж яахан чадах вэ

Зэгстэй нуурын мандалдаа тэнгэрийн гүнж тольддог
Зэллэх шувуудын нулимстай зэрэглээ тунарах намраараа
Арилжаа шаргын хатираанд таанын толгой бутарсан
Ардын дуутай нутгаа мартаж яахан чадах вэ

 Арилжаа шаргын хатираанд таанын толгой бутарсан
Ардын дуутай нутгаа мартаж яахан чадах вэ

 Дэндүү дэндүү холоос чиг дэргэд юм шиг санагдана
Дэврүүн балчир насны гэгээн дурсамж тодорно
Зүүд зүүдэн дунд минь эргэж дандаа хоргодно
Зүрхний шүтээн нутгаа үгүйлэн санаад л байна уу даа.

Зүүд зүүдэн дунд минь эргэж дандаа хоргодно
Зүрхний шүтээн нутгаа үгүйлэн санаад л байна уу даа.
Зүрхний шүтээн нутгаа үгүйлэн санаад л байна уу даа хө.
 

 
Facebook Twitter Google Plus