Ботгон нулимс

Бор борхон бургас нь болбол доо хө

Бодлын дундаас ургана даа хө

Ботгон ботгон нулимсаа

Ээжийгээ дурсан унагана даа хө

Зөн зөнгийн холоос нь болбол доо хө

Зүүдээ манасаар ирлээ дээ хө

Зүйрлээд зүйрлээд баршгүй

Зүрхнээс уяатай нутаг минь дээ хө

Зүйрлээд зүйрлээд баршгүй

Зүрхнээс уяатай нутаг минь дээ хө

Дэрийхэн бургас нь болбол доо хө

Эргээ дагаад ургана даа хө

Эргээд эргээд олдохгүй

Ээжий ааваа дурсана даа хө

Бор борхон нулимс нь болбол доо хө

Хүний үрийн ухаарал юм даа хө

Буурал буурал уулс минь дээ хө

Ээжий аав л хоёр юм даа хө

Буурал буурал уулс минь дээ хө

Ээжий аав л хоёр юм даа хө

Ээжий аав л хоёр юм даа хө

 

Facebook Twitter Google Plus