To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Бүжин сарны зүүд

Шаргал эрвээхэйн алтан даль

Шанханд чинь саатсан туяа юм аа

Гэгээн тэргэл тэр л өнгөөр

Сэтгэл татсан солонго юм аа

Бүсгүй минь чи наддаа

Бүжин сарны зүүд юм шүү

Хонгор минь чи наддаа

Хавар эртийн бороо юм шүү

Гэгээн өдрүүдийн сувдан хэлхээ нь

Гэзгэнд чинь ургасан шүүдэр юм аа

Өнгө тунгалаг тэр л дуслууд

Үзэмж чимсэн гоёл юм аа

Бүсгүй минь чи наддаа

Бүжин сарны зүүд юм шүү

Хонгор минь чи наддаа

Хавар эртийн бороо юм шүү

Цэцэгс бүүвэйлсэн нарны бороо

Цээжинд чинь буусан ааш юм аа

Энхрий ялдам тэр л ааш нь

Энгэртээ нуусан бүсгүй юм аа

Бүсгүй минь чи наддаа

Бүжин сарны зүүд юм шүү

Хонгор минь чи наддаа

Хавар эртийн бороо юм шүү

Бүсгүй минь чи наддаа

Бүжин сарны зүүд юм шүү

Хонгор минь чи наддаа

Хавар эртийн бороо юм шүү

Бүжин сарны зүүд минь ээ

Facebook Twitter Google Plus