Ээжийгээ баярлуулж яваарай

Амьнаас нь тасарсан амь билээ чи

Ачлалтайхан ээжийгээ хайрлаж яваарай

Сэртэсхийтэл цочоон шаналгаж ээжийнхээ

Сэтгэлийг битгий чилээгээрээ дээ

Биенээс нь салаалсан биехэн билээ чи

Бишрэлтэйхэн ээжийгээ хүндлэж яваарай

Номхон шөнөөр түгшээж ээжийнхээ

Нойрыг нь битгий хугаслаарай даа

Номхон шөнөөр түгшээж ээжийнхээ

Нойрыг нь битгий хугаслаарай даа

Ухаанаас нь ургасан ухаан билээ чи

Уяралтайхан ээжийгээ баярлуулж яваарай

Санчиганд нь хяруу унагаж ээжийнхээ

Санааг нь битгий зовоогоорой доо

Санчиганд нь хяруу унагаж ээжийнхээ

Санааг нь битгий зовоогоорой доо

Ээжийгээ баяруулж яваарай

Facebook Twitter Google Plus