Ээжийг минь яаж гүйцэхэв дээ

Сэтгэлд дотнохон дууг тань

Сонсмоор байна аа ээжээ

Сэрэхэд барьдаг цайг тань

Уумаар байна аа ээжээ

Халуун дулаан сэтгэлийг тань

Дахин мэдрэхсэн ээжээ

Хатуу ч гэлээ зөөлхөн

үгийг тань сонсохсон ээжээ

Хатуу ч гэлээ хад чулуу

Амьдралыг яаж гүйцэх вэ дээ хө

Эрхлүүллээ гэхдээ хорвоо

Ээжийг минь яаж гүйцэх вэ дээ хө

Өдөр өдрөөр алслах

Цагийн урсгалыг зогсоохсон

Өтөл буурал болсон ч

хамтдаа л байхсан даа ээжээ

Сургийн газраас таныгаа

Санаад байна аа ээжээ

Шувуудын цувааг дагаад

Нисээд очихсон доо ээжээ

Хатуу ч гэлээ хад чулуу

Амьдралыг яаж гүйцэх вэ дээ хө

Эрхлүүллээ гэхдээ хорвоо

Ээжийг минь яаж гүйцэх вэ дээ хө

Хатуу ч гэлээ хад чулуу

Амьдралыг яаж гүйцэх вэ дээ хө

Эрхлүүллээ гэхдээ хорвоо

Ээжийг минь яаж гүйцэх вэ дээ хө

Ээжийг минь яаж гүйцэх вэ дээ

Ээжийг минь яаж гүйцэх вэ дээ хө

Facebook Twitter Google Plus