Аялсхийгээд дуулъя даа

Дэнж толгодын дээгүүр наран гийгээд ирэхээр
Дэгжин алаг цэцэгс сэргээд ирнээ хө
Дэндүү холоос чамайгаа бодохоороо
Дэрвүүн сэтгэл баясаад ирэх юм аа
Аяар аяархан сэвэлзсэн салхинд
Аялс хийгээд дуулъя даа

Өнгийн гоёмсог цэцэгс хослон жигдрээд ирэхээр
Өргөн уудам тал нь үзэмжтэй харагдана аа хө
Өдөр болгон чамайгаа бодохоороо
Өөрийн эрхгүй хайраа дуулнаа хө
Аяар аяархан аниртсан салхинд
Аялс хийгээд дуулъя даа

Сэвэлзүүр зөөлөн салхинд нь үнсэн таалаад ирэхээр
Сэрүүн намрын өдрүүд зүүдэнд ирэх юм аа
Сэргэлэн хонгор чамайгаа бодохоороо
Сэтгэлийн зүрхний хайраа дурсанаа хө
Аяар аяархан сэвэлзсэн салхинд
Аялс хийгээд дуулъя даа

Facebook Twitter Google Plus