Зөвхөн чамдаа

Сүн өвс бодолд бөхөлзөхөөр нь

Сүүдрээ нууж алхмаар байдаг

Гэнэдүүхэн залуу насны минь

Гэмшихээс айгаагүй хайр минь

Харцандаа чамайг гуниглахаар нь

Хайраа ивээд аргадмаар байдаг

Андуухан залуу насны минь

Алдахаас айгаагүй хайр минь

Сэрүүн намар дэргэд ирлээ ч

Сэтгэлийн гүн дэх хайраа мартахгүй ээ

Гүйгүүл салхи нь илбээд өнгөрсөн ч

Ганцхан чамайг би хүлээнэ

Сэрүүн намар дэргэд ирлээ ч

Сэтгэлийн гүн дэх хайраа мартахгүй ээ

Гүйгүүл салхи нь илбээд өнгөрсөн ч

Ганцхан чамайг би хүлээнэ

Уруулын бал сэтгэлд амтагдахаар нь

Учралаа нээж зоримоор байдаг

Дэндүүхэн залуу насны минь

Дэрвэхээс айгаагүй хайр минь

Сэрүүн намар дэргэд ирлээ ч

Сэтгэлийн гүн дэх хайраа мартахгүй ээ

Гүйгүүл салхи нь илбээд өнгөрсөн ч

Ганцхан чамайг би хүлээнэ

Сэрүүн намар дэргэд ирлээ ч

Сэтгэлийн гүн дэх хайраа мартахгүй ээ

Гүйгүүл салхи нь илбээд өнгөрсөн ч

Ганцхан чамайг би хүлээнэ

Ганцхан чамайг би хүлээнэ

 

Facebook Twitter Google Plus