Хүний дээд ээж минь

Хүний маань дээд нь ээж минь билээ

Амттай арвин цагаан сүүгээрээ

Алагхан зүрхийг ашид амилаан

Амь шигээ хайрлан байж өсгөнхөн.

Хүслийн маань тэнгэр үр минь гэдэг

Хүний маань дээд нь ээж минь билээ хө

Хүслийн маань тэнгэр үр минь гэдэг

Хүний маань дээд ээж минь билээ

Уянгын маань дээд уяхан бүүвэйгээрээ

Хайрын уянгыг зүрхэнд шингээн

Хайлан дуулан байж өсгөсөн

Хүслийн минь тэнгэр үр минь гэдэг

Хүний маань дээд ээж минь билээ

Үнэнийг дандаа дуу шиг дуулаарай гэж

Ухаан санаа бодлоо хэлэнхэн

Өхөөрдөн үнсэх байж өсгөсөн

Хүслийн минь тэнгэр үр минь билээ

Хүний маань дээд ээж минь билээ

хүний маань дээд ээж минь билээ

Facebook Twitter Google Plus