Тэмээн дээрээс наран ойрхон

Солонгын долоон өнгөтэй дээ хө
Солбио хvрэн ат минь хө
Сарын газраа жонжоотой доо хө

Солбио хvрнээ унахаар
Тэнгэрийн нар ойрхондоо хө
Цолмон чамайгаа зорихоор хө
Наран шингэхэд хvрнээ хө

Заган шугуйт говь минь
Замилан хорвоод алдартай даа хө
Зандан хvрэн ат мииь хө
Замын холдоо жонжоотой доо хө

Зандан хvрнээ унахаар
Тэнгэрийн саран ойрхон доо хө
Заяа тавилант чамтайгаа хө
Саран гийхээр учирнаа хө

Шижиртэн туяарах говь минь
Шинэхэн айл шиг єнгєтэй дээ хө
Ширээ атны минь жонжоонд нь хө
Тэнгэрийн хааяа тэлээстэйдээ хө

Facebook Twitter Google Plus