Үггүй хайр

Хэлье гэвч хэлж болдоггүй
Хэнзхэн хайр гэж байх юм аа
Хэнийх ч биш минийх юм шиг ээ
Хүслийн дагина чи минь ээ
Орйтох тусмаа холддог орчлон
Оройтох тусмаа нялхардаг хайр аа

Өгье гэвч өгч болдоггүй
Үггүй хайр гэж байх юм аа
Өрөөлийнх биш өөрийнх юм шиг ээ
Өргөлийн дуу чи минь ээ
Ойртох тусмаа холддог орчлон
Оройтох тусмаа нялхардаг хайр аа

Авъя гэвч авч болдоггүй
Ангир хайр гэж байх юм аа
Аргадан мэлмэрэх нулимс шиг ээ
Алаг нүдэн чи минь ээ
Ойртох тусмаа холддог орчлон
Оройтох тусмаа нялхардаг хайр аа

Facebook Twitter Google Plus