Итгэлийн гэрэлтэй амраг

Бодлын салхи сэвэлзэж хонгор чамдаа яарсан
Бороотой үдшүүд энгэр цээжинд жаргалын туяатай
Алдуурсан унага шиг сар жилүүд цахилан цахилан одоод
Амьдрал мөрөн долгилсоор л байна даа амраг минь

Сэтгэлийн сүү минь чамруу л урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай

Уруулын баланд согтож чинийхээ хүзүүнд эрхэлсэн
Улирлын сайхан хорвоогийн өдөр бүхэн цэнгэлтэй
Харайн одох шиг сар жилүүд дэгдэн дэгдэн холдлоо ч
Хайрын шувууд чамдаа дэвтэнэ дээ амраг минь дээ

Учралын сайханд догдолж оддыг хэлхэн ирдэг
Уяран гэгэлзэх чи минь гэгээн тэнгэрт хүндтэй
Эргэн буцах сар жилүүд нисэн нисэн холдлоо ч
Энэхэн тавилан насан мөнхийн хайр даа амраг минь

Facebook Twitter Google Plus