To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Зотол хаан уул

Зорьж гарсан нутаг минь

Зотол Хаан уулаа

Зоргоор өсгөсөн аавын минь

Залбирч мөргөсөн хангайдаа

Зээрийн хөлд гижигдүүлсэн

Зэрэглээт номин талаа

Зэрэгцүүлж өсгөсөн ээжийн минь

Зүүдний цэнхэр нутаг аа

Тоо Вангийн сүрэг нь тогтож бэлчсэн өлгий

Тоорой Бандийн хүлгийн тоос нь боссон хөндий еэ

Эрийн сүлд оршсон

Зотол хаан уулаа

Ээж ааваас заяасан зүрхний хайртай нутаг аа

Эрийн сүлд оршсон

Зотол хаан уулаа

Ээж ааваас заяасан зүрхний хайртай нутаг аа

Алсын алсад өндөлзөх тосон бор уулаа

Ардын дуунд мөнхөрсөн тахилгатай сүмбэр хайрхан

Таанын үнэрт хөлчүүрхсэн тасын суудалтай уулаа

Ахин золгохын ерөөлтэй аавын нүнжигтэй хайрхан даа

Таанын үнэрт хөлчүүрхсэн тасын суудалтай уулаа

Ахин золгохын ерөөлтэй аавын нүнжигтэй хайрхан даа

Ахин золгохын ерөөлтэй аавын нүнжигтэй хайрхан даа

Facebook Twitter Google Plus