To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Шөнө амталсан нулимс

Бороотой тэнгэрээсээ уйдахдаа

Оддоо газар нь зүүдлэх шиг

Босоо заяагаар өөрийгөө бүсэлсэн

Дээлтэй хийморь нь биш гэж үү

Эр хүн би чинь

Тахилтай уулын оройгоос

Чулууг нь гуйж хөндөх шиг

Таван хана нь нар зөв тойрсон

Тооно нь биш гэж үү дээ

Эр хүн би чинь

Манантай уулнаасаа залхахдаа

Мэлмийн сэжүүр нь хөлөрдөг шиг ээ

Миний эзгүйд гал минь санаа алдсан

Голомт нь биш гэж үү дээ

Эр хүн би чинь

Салхитай саран намраас нь

Навчаа гуйж үлдэх шиг

Цайны дээж нь тогоондоо хүлээсэн

Айлын хоймор нь биш гэж үү

Эр хүн би чинь

Нүгэлтэй хорвоог эндүүрэхдээ

Нулимсаа ханцуйлаад нуудаг ч гэсэн

Нүүгээд ирдэг шувуудын цувааг

Уйлж л угтаагүй гэж үү дээ

Эр хүн би чинь

Ижий аавын залибарлаар

Заяагаа дуудсан

Эр хүн би чинь

Инээж уйлдаг нарны доор

Ийм л амархан гудайна гэж үү

Эр хүн би чинь

Ижий аавын залибарлаар 

Заяагаа дуудсан

Эр хүн би чинь

Инээж уйлдаг нарны доор

Ийм л амархан гудайна гэж үү

Эр хүн би чинь

Ийм л амархан гудайна гэж үү

Эр хүн би чинь

Facebook Twitter Google Plus