To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хайрлаж болохгүй хайр

Зүсрэх бороотойд анх дүрийг чинь харчихаад

Зүгээ мартан зүрхээ өгчихсөн байсан

Зөндөө зөндөө бодогдож явсан

Зөрж тааралдахгүй их л удсан

Хайрлаж болохгүй хайр уу

Хагацаж болохгүй учрал уу

Харуусаж мэдэхгүй нулимас уу

Харамсаж болохгүй сэтгэл үү

Одтой шөнөөр анх дүрийг чинь зүүдэлчихээд

Онгодоо бадрааж уянгаар хөглөгдсөн байсан

Ориглуун хүслээр мөрөөдөж явсан

Олж уулзалгүй их л удсан

Хайрлаж болохгүй хайр уу

Хагацаж болохгүй учрал уу

Харуусаж мэдэхгүй нулимас уу

Харамсаж болохгүй сэтгэл үү

Хайрын орчлонд анх чамдаа дурлачихаад

Хайчихаа мэдэхгүй сэтгэл алдарсан байсан

Хичнээн хичнээн бодогдож явсан

Хэлж зүрхлэхгүй их л удсан

Хайрлаж болохгүй хайр уу

Хагацаж болохгүй учрал уу

Харуусаж мэдэхгүй нулимас уу

Харамсаж болохгүй сэтгэл үү

Хайрлаж болохгүй хайр уу

Хагацаж болохгүй учрал уу

Харуусаж мэдэхгүй нулимас уу

Харамсаж болохгүй сэтгэл үү

 

Facebook Twitter Google Plus