To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Төөрч учирсан дурлал

Зүүдлээч үгүй учирлаар чамайг би олж харсан

Зөрж болохгүй тавилангаар ганцхан чамайг хайрласан

Зөрөг зам дээр таарчхаад харц тулгаран мишээхэд чинь

Зүрх сэтгэл минь догдлон байж хайраа оллоо гэж шивнэсэн
 

Төөрч явсаар учирсан дурлал минь

Төөнөх зүрхийг минь догдлуулсан чи минь

Үргэлж сэтгэлд минь эгшиглэх яруухан аялгуу мин

ьӨнө мөнхийн гэгээхэн мөрөөдлийн хайр минь дээ

Санаанд ч үгүй учирлаар чамайг би олж харсан

Сөрж болохгүй тавилангаар ганцхан чамайг хайрласан

Цэцгэн зам дээр таарчхаад сормуус дэвэн мишээхэд чинь

Зөн совингоо мэдрэн байж хайраа оллоо гэж шивнэсэн

Нартай өдрийн бороо чиний минь өлмийд шивэрхэд

Нандин сэтгэлийн хайраа шүхэр болгон дэлгэлээ би

Намуун дулаан инээмсэглэл уруул дээр чинь бүжиглэхэд чинь

Нэг л дотнохон уяран байж жаргалаа оллоо гэж шивнэсэн

Төөрч явсаар учирсан дурлал минь

Төөнөх зүрхийг минь догдлуулсан чи минь

Үргэлж сэтгэлд минь эгшиглэх яруухан аялгуу минь

Өнө мөнхийн гэгээхэн мөрөөдлийн хайр минь дээ

Facebook Twitter Google Plus