To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Цэнхэрлэн харагдана

Цэнхэрлэн харагдах уул нь
Чандмань эрдэнийн маань уул байна хө
Цэцэрлэг сайхан ууландаа
Чамтайгаа зугаалмаар уул байна хө
        Алаглан харагдах уулаа нь
        Алим жимстэй уул байна хө
        Аавын хоёр хүү чинь
        Амьдарч болмоор уул байна хө
Эргэн тойрон уул нь хө
Үзэсгэлэнт сайхнаар хосолжээ хө
Өөрийн  гэрийг бариач ээ
Өрхний чинь оосрыг татая да хө
        Ногоорон харагдах уул нь
        Номин эрдэнийн маань уул байна хө
        Ноёлог сайхан ууландаа
        Хүүтэйгээ зугаалмаар уул байна хө
Намрын шаргал нар нь
Над дээр чам дээр тусаад байна хө
Насан бага бид хоёр оо хө
Нийлээд суухаа ярих уу да хө

Facebook Twitter Google Plus