Хонин жороо морь

Хонин жороо морь минь ээ хө
Холбилзуулан тэшүүлээд бөмбөрөөд байна хө
Хонгор жаахан үр минь ээ хө
Хоёр нүдэндээ нулимстай да хө

Алаг жороо морь минь ээ хө
Алхалуулан тэшүүлээд бөмбөрөөд байна хө
Амраг жаахан үр минь ээ хө
Алаг нүдэндээ нулимстай да хө

Хүрэн жороо морь минь ээ хө
Хүзүүгээ тавиад бөмбөрөөд байна хө
Хүний жаахан үр минь ээ хө
Хүүгээ л хараад баясаж сууна аа хө

Facebook Twitter Google Plus