To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хоёр сэтгэл

Манантай юу өдөр байна харанхуй болно хө

Мандах нар нь гараад ирвэл тунгалаг болно хө

Мянга түмэн олон хүний дундаасаа

Миний зүрхний бяцхан тэр минь хосгүй үнэнчээ хө

Ай да сэтгэл мэднэ хө

Үүлтэй юу өдөр байна харанхуй болно  хө

Үдийн наран гараад ирвэл тунгалаг болно хө

Үй түмэн олон хүний дундаасаа

Үнэнч зүрхний бяцхан тэр минь хосгүй үнэнч ээ хө

Ай да ханилаад мэднэ хө

Түүхий төмрийг ээ дархандаа тушаалаа хө

Түлхүүр хийнэ үү цоож хийнэ үү өөрөө мэдээрэй хө

Төрсөн биеэ чамдаа тушаалаа

Түшээд авна уу түлхээд хаяна уу өөрөө мэдээрэй хө

Ай да сэтгэл мэднэ хө

Зэвтэй юу төмрийг дархандаа тушаалаа

Зээтүү хийнэ үү жоотуу хийнэ үү өөрөө л мэдээрэй хө

Цэвэр биеэ чамдаа тушаалаа

Цэнгүүлж явна уу жаргуулж явна уу өөрөө л мэдээрэй хө

Ай да амраг мэднэ хө

Facebook Twitter Google Plus