Сэвтээ нь үгүй сэтгэл

Цэн цэнгийн зэллээ шиг өнгөрөх

Цаг цагийн урсгалд нь болбол доо хө

Сэргэлэн цовоо чамайгаа гэсээр

Сэтгэлийн толио сэвтээ нь үгүй еэ

Сэргэлэн цовоо чамайгаа гэсээр

Сэтгэлийн толио сэвтээ нь үгүй еэ

Хөсөг хөсгийн хөврөө шиг өнгөрөх

Хоног хоногийн урсгалд нь болбол доо хө

Эелдэг даруу чамайгаа гэсээр

Итгэлийн сүлдэн элээ нь үгүй еэ

Эелдэг даруу чамайгаа гэсээр

Итгэлийн сүлдэн элээ нь үгүй еэ

Хун хунгийн цуваа шиг өнгөрөх

Сар сарын урсгалд нь болбол доо хө

Ялдам дөлгөөн чамайгаа гэсээр

Янагийн наран хиртээ нь үгүй еэ

Ялдам дөлгөөн чамайгаа гэсээр

Янагийн наран хиртээ нь үгүй еэ

Facebook Twitter Google Plus