To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Өмөлзөж харамлах нутаг

Шөнө дундын салхи

Сэрүүн зүүдийг минь уймруулна

Сайхан нутгаасаа салахлаараа

Санаа сэтгэл минь өнчирнө

Сайхан нутгаасаа салахлаараа

Санаа сэтгэл минь өнчирнө

Араас үлээсэн салхи

Амгалан зүүдийг минь аргадна

Газар усаа санахлаараа

Гашуудсан зүрх минь шимширнэ

Газар усаа санахлаараа

Гашуудсан зүрх минь шимширнэ

Хариас үлээсэн салхи

Хавирга цээжийг минь өмрүүлнэ

Хайртай нутгаасаа салахлаараа

Дотор минь уйлаад байна

Хайртай нутгаасаа салахлаараа

Дотор минь уйлаад байна

 

Facebook Twitter Google Plus