To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Монголын үнэртэй салхи

Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун

Одонд үүрсэх хүлэг айлын бараа

Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад

Ижий гүүний эргэцээнд нь сэтгэл минь сэмэрлээ

Үнэнч анирхан чимээ нь домог шивнэсэн

Үймэл цэнхэр салхи минь Монголын үнэртэй

Атгаад хадгалж болдоггүй

нутгийн цэнхэр салхи минь

Миний амьсгал аа

Нас насны сонорт ухаан учирласан

Намрын хөх салхи минь аавын үнэртэй

Хуулиад бүсэлж болдоггүй

нутгийн цэнхэр салхи минь

Миний амьсгал аа

Миний амь аа

Шуурах нь хүртэл сонсголон энэр энэрхүйн дуун

Шувууд буцах чимээ намрын нуур аа

Эргэж шивнэсэн горхи намайг орхиж холдоход

Дагаад гүймээр урсгал нь санаанд минь хоцорно

Үнэнч анирхан чимээ нь домог шивнэсэн

Үймэл хонгор салхи минь Монголын үнэртэй

Атгаад хадгалж болдоггүй

нутгийн цэнхэр салхи минь

Миний амьсгал аа

Энгэр дулаан өвөртөө намайг аргадсан

Эгшиг чимээн салхи минь Монголын үнэртэй

Өвөрлөөд буцаж болдоггүй

нутгийн буурал салхи минь

Миний Монгол оо

Миний амь аа

Гэр тойрон анирлах бор талын сэвшээ

Гэгээ үнсэх өглөө миний хаваржаа

Сэрвээ цайрсан улирал

насны санаанд сэнгэнэхэд

Сэтгэл цатгах салхиндаа нутгаараа амьсгална

Үнэнч анирхан чимээ нь домог швнэсэн

Үймэл хонгор салхи минь Монголын үнэртэй

Атгаад хадгалж болдоггүй

нутгийн цэнхэр салхи минь

Миний амьсгал аа

Нас насны хацарт намайг үнссэн

Нутгийн эрээн салхи минь миний үнэртэй

Үрээ үлдээж үнсүүлэх

нутгийн эрдэнэ салхи минь

Миний амьсгал аа

Миний амь аа

 

Facebook Twitter Google Plus