To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Монголжингоо

Хаан түүхийн өлгийд эрхэлж нялхарч бойжсон

Хатан Өүлэн ээжийн сургаалд биширч өссөн

Дээдэс өвгөдийн удмын тулганы галыг бадраасан

Дээдлэх нандин шүтээн

Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

Эгэл даруухан төрхөөрөө

Орчлонг зөөллөж мишээсэн

Эрхэмсэг агаад тэнгэрлэг

Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

Өргөө цагаан гэртээ бүүвэйн дуугаа аялсан

Өгсөж уруудах хорвоогийн өнгө гэрлийг тэнцүүлсэн

Хатан заяагаа тэгшилж

Ханиа дээдлэн жаргасан

Хайрлах гэгээн шүтээн

Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

Эгэл даруухан төрхөөрөө

Орчлонг зөөллөж мишээсэн

Эрхэмсэг агаад тэнгэрлэг

Монголжингоо

бүсгүйчүүд минь ээ

Төгөлдөр саруул ухаанаар хотлын явдлыг дэнсэлсэн

Төөрөг цэнхэр замбуулинд төрийн жолоог атгалцсан

Сэрж мартах орчлонгийн ачааг үүрч өдийсөн

Сүслэх ариун шүтээн

Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

Эгэл даруухан төрхөөрөө

Орчлонг зөөллөж мишээсэн

Эрхэмсэг агаад тэнгэрлэг

Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

Эгэл даруухан төрхөөрөө

Орчлонг зөөллөж мишээсэн

Эрхэмсэг агаад тэнгэрлэг

Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

Facebook Twitter Google Plus