To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Миний найз

Гэнэн гэнэн бодлууд дагуулсан

Гэнэхэн багын дурсамжаа санахлаар

Халгаж туулах амьдралын нугачаанд

Хамгийн түрүүнд найзыгаа зорих юмаа

Өрөөлийг ачилж өөрийгөө умартах

Өр нимгэн миний найз аа

Эгшиг хонгорхон аялгуу дуутай

Эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа

Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ

Цалгин цалгин урсгал үерлүүлж

Цамнаж явсан омголон үерхэл

Аав л ээжээ энэрэх ухаарлыг

Амин зүрхэндээ дээдэлсэн найз минь ээ

Өрөөлийг ачилж өөрийгөө умартах

Өр нимгэн миний найз аа

Эгшиг хонгорхон аялгуу дуутай

Эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа

Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ

Дүүлэн дүүлэн шувууд буцахад

Дүүрэн нулимстай хорвоо үлдэнэ

Хувирч элэгдэх амьдралын замдаа

Хуучирч сэвтээгүй чиний миний нөхөрлөл

Өрөөлийг ачилж өөрийгөө умартах

Өр нимгэн миний найз аа

Эгшиг хонгорхон аялгуу дуутай

Эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа

Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ

Өрөөлийг ачилж өөрийгөө умартах

Өр нимгэн миний найз аа

Эгшиг хонгорхон аялгуу дуутай

Эгэл өдрүүдийг хамтдаа туулахдаа

Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ

Эргэх цагийг гэрэлтүүлсэн анд минь ээ

Эргэх цагыг гэрэлтүүлсэн анд минь ээ

 

Facebook Twitter Google Plus