To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Дарьганга

Аврага хүчит бөхчүүдийн түүхэн домог мөнхөрсөн

Аргамаг хурдан хүлгүүдийн туурайн төвөргөөн нүргэлсэн

Алдарт мэргэн харваачын уухайн дуун сонсогдсон

Азай буурал дээдсийн мэргэн сургааль айлдагдсан

Адууных нь бэлчээрт гүү унагалж хурд нэмсэн

Айлынх нь хойморт хүү төрж хүч нэмсэн

Аргамжааных нь дэргэд хүүхэд тоглож нум харвасан

Алтан овоо Шилийн Богд Дарьганга нутаг миний нутаг аа

Нүүдлийн шувууд буцахдаа чуулж нэгэн цэнгэдэг

Насны ханиа сонгохдоо залибарч заавал даатгадаг

Нуурын дэргэдэх булаг нь хуурын эгшигээр оргилсон

Нутгийн түмний бахархал нууцхан нэгэн шүтээн минь дээ

Адууных нь бэлчээрт гүү унагалж хурд нэмсэн

Айлынх нь хойморт хүү төрж хүч нэмсэн

Аргамжааных нь дэргэд хүүхэд тоглож нум харвасан

Алтан овоо Шилийн Богд Дарьганга нутаг бидний нутаг аа

Удам дамжсан дархчуудын уран хийц нь гайхагдсан

Уул талын бэлчээрт уугуул сүрэг нь налайсан

Адуу янцгааж дэргэж айлын нүүдэл наашилсан

Ард түмнийх нь сэтгэлээс сүүн цацал нь өргөгдсөн

Адууных нь бэлчээрт гүү унагалж хурд нэмсэн

Айлых нь хойморт хүү төрж хүч нэмсэн

Аргамжааных нь дэргэд хүүхэд тоглож нум харвасан

Алтан овоо Шилийн Богд Дарьганга нутаг

Монголын нутаг аа

Адууных нь бэлчээрт гүү унагалж хурд нэмсэн

Айлынх нь хойморт хүү төрж хүч нэмсэн

Аргамжааных нь дэргэд хүүхэд тоглож нум харвасан

Алтан овоо Шилийн Богд Дарьганга нутаг

Монголын нутаг аа

Дарьганга нутаг

Монголын нутаг аа

Facebook Twitter Google Plus