To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Аавын нөмөр

Мандах нарнаар тэнгэр ажиж

Өдрийг шинжсэн аавынхаа

Малгайг нь үнэрлээд баймаар байх чинь

Даанч их санаа юу даа

Үр чинь таныхаа элгийг дэвтээж хайрлаж

Үнэр нөмөрт чинь жаргаж яваа шүү

Дэлтэй сүргийн тэнгэр түшиж

Хийморь нь сэргэсэн аавынхаа

Дээлийг нь нөмрөөд суумаар байх чинь

Дэндүү их санаа юу даа

Үр чинь таныхаа элгийг дэвтээж хайрлаж

Үнэр нөмөрт чинь жаргаж яваа шүү

Үр чинь таныхаа элгийг дэвтээж хайрлаж

Үнэр нөмөрт чинь жаргаж яваа шүү

Цагийн зоонд гал шиг асаж

Хат суусан аавынхаа

Цамцыг нь үнэрлээд баймаар байх чинь

Хачин их санаа юу даа

Үр чинь таныхаа элгийг дэвтээж хайрлаж

Үнэр нөмөрт чинь жаргаж яваа шүү

Үр чинь таныхаа элгийг дэвтээж хайрлаж

Үнэр нөмөрт чинь жаргаж яваа шүү

Facebook Twitter Google Plus