To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Бидэн хоёрын жаргал

Одтойхон насандаа учраад онцлон онцлон ажсан чинь

Омголон зангаар ширвээд ширвээд нэг өнгөрсөн ч

Ондоогүй хайраа илчлээд учирлан учирлан дагахад минь

Орчлонг хамт туулах итгэл хайралсан даа чи минь

Идэрхэн насандаа ижилсэн дасаад бидэн хоёроо

Эрхэлж нэг туниж нэг явсан ч бие биендээ

Энгүй хайраа амтлан цэнгэсэн дээ цэнгэсэн дээ

Элбэрэл журмаа дээдлэн жаргасан даа жаргасан даа

Үдийн наран хэвийх насандаа тогтоогоод нэг амжихад

Дөлгөөн харцаар угтаад нэг мишээсэн дээ чи минь

Үрийн үрсээ хараад баясахдаа бидэн хоёроо

Өөрсдийгөө ч мартаад тэмүүлдэг дээ тэдэнлүүгээ

Оройн наран аргамжихын насандаа эргээд нэг ажихад

Өвөр дүүрэн ачлал төгс түшиг минь болоо юу та

Өтгөн шаргал цайгаа дундаа тавиад хуучилсан

Өвөө эмээ гэгдээд жаргаж сууна уу бидэн хоёр оо

Өтгөн шаргал цайгаа дундаа тавиад хуучилсан

Өвөө эмээ гэгдээд жаргаж сууна уу бидэн хоёр оо

 

Facebook Twitter Google Plus