Хадат ухаа

Хадат ухаагийн оройгоор

Хайлаас юундаа ургаа вэ

Хайртай амраг чамтайгаа

Хаврын сардаа уулзана даа

Навчит ухаагийн оройгоор

Намираа бороо шаагина даа

Нас нь бага л чамтайгаа

Намрын сардаа уулзана даа

Бүдүүн модны мөчир дээр

Бүргэд суугаад сүүмийж байна

Бүрэн итгэлт чамтайгаа

Бүгдийг зөвлөөд яримаараа

Facebook Twitter Google Plus