Гоож нанаа

Галуу шувууны дэгдээхэй

Гаднаа гараад ганганаж байна

Голын хайртай

Гоож нанаа

Галав юүлтэл дуулж сууна даа

Гоож нанаа хө

Хун шувууны дэгдээхэй

Хулсан дундаа ганганаж байна

Хувьтай төрсөн

Гоож нанаа

Хошуу нутагтаа дуулж сууна даа

Гоож нанаа хө

Өөвөн сөөвөн гэзгэнд нь

Өнгийн туушин тааруулж байна

Өөрийн биш хүний юм чинь

Үдшийн шөнөдөө хоосон доо

Гоож нанаа хө

Сагсгар самбай гэзгэнд нь

Сам шүүрийг тааруулсан юм

Санаа сэтгэл хоёрыг

Сэтгэлт хүүдээ даатгана даа

Гоож нанаа хө

Хадан дээрээс хальтардаг нь

Хазгай гишгэсний харгай даа

Ханилж суугаад алдана гэдэг нь

Хайргүй байсны харгай даа

Гоож нанаа хө

Галуу шувууны дэгдээхэй

Гаднаа гараад ганганаж байна

Голын хайртай

Гоож нанаа

Галав юүлтэл дуулж сууна даа

Гоож нанаа хө

Facebook Twitter Google Plus