Гарын арван хуруу

Гарын арван хуруу нь ээ

Гажаа нь үгүй шулуун даа хө

Гартаа хийсэн бөгж нь ээ хө

Хольцоо нь үгүй шижир дээ хө

Хар өнгийн торгоороо

Ханцуйгаа юунд нь эмжлээ дээ хө

Харийн хушууны чамдаа би

Хайраа юунд нь өглөө дөө хө

Эрээн өнгийн торгоороо

Энгэрээ юунд нь эмжлээ дээ хө

Энгийн хошууны чамдаа би

Ингэтлээ юунд нь даслаа даа хө

Facebook Twitter Google Plus