Хөвгүүн

Нүдэнд дулаахан хөвгүүн чамайгаа

Насан туршдаа хайрлана гэж би

Оюун бодолдоо бишрэнэ

Охидоос чамайг харамлаж байсан

Хайр гэрэлтсэн нүдээрээ чи минь

Хамгаас түрүүнд надруу ширтээд

Уулын ягаан анхилуун цэцгийг

Учралт чи минь надад өгсөн

Учралт чи минь надад өгсөн

Даруухан зантай хөвгүүн чамайгаа

Дөлгөөн мөрөнтэй би чинь зүйрлээд

Зүүдэндээ би чинь чамайгаа хараад

Зүрхэндээ дүрийг чинь гэрэлтүүлнэ

Хайр гэрэлтсэн нүдээрээ чи минь

Хамгаас түрүүнд над руу ширтээд

Уулын яагаан анхилуун цэцгийг

Учралт чи минь надад өгсөн

Учралт чи минь надад өгсөн

Хайрыг минь булаасан хөвгүүн чамайгаа

Хонгор зүрхэндээ би чинь нандигнаад

Хэнээс ч илүү чамайгаа гэсээр

Хувиршгүй сэтгэлээ чамдаа өгсөн

Хайр гэрэлтсэн нүдээрээ чи минь

Хамгаас түрүүнд над руу ширтээд

Уулын ягаан анхилуун цэцгийг

Учралт чи минь надад өгсөн

Учралт чи минь надад өгсөн

Би чинь чамдаа хайртай шүү

Чи минь надаа итгээрэй

Бие биенээ хайрлая

Хэн хэнээ хайрлая

Нэг нэгнээ хайрлая

Бие биенээ хайрлая

Хэн хэнээ хайрлая

Нэг нэгнээ хайрлая

Бие биенээ хайрлая

Хэн хэнээ хайрлая

Нэг нэгнээ хайрлая

Нэг нэгнээ хайрлая

Facebook Twitter Google Plus