To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Хаврын анхны хайр

Сэтгэл гэгэлзээд байна хаашаа ч юм бэ яараад
Над руу хүн болгон мишээгээд байх шиг
Улам хөөрхөн болжээ гэж найзууд чихэнд шивнэнэ
Үнэндээ юунаас болж догдлоод байгаа юм бол доо

Хайлах цасны үнэр хамар шүргэн үнсэнэ
Харахад царай бүхэн гэрэлтээд гоё
Санаандгүй танилцсан хөөрхөн тэр нэг хөвгүүн
Үргэлж бодогдоод байна baby baby энэ дурлал мөн үү

 Хайр дагуулж хаврын улирал ирэв үү
Дуу дуулах хүслийн надад дурлал өгөв үү
Дутуу бичсэн захидлаа одоохон дуусгаад
Дуу болгон чиний зүрхэнд илгээе

Үнсэлт халуун байг
Хавар анхны минь хайр

Салхи хүртэл зөөлрөөд модод нойрноос сэрлээ
Хотын амьдрал хөгжилтэй бас завгүй
Өөрийн мэдэлгүй би би ч бас үнсэлт сэмхэн хүснээ
Өөрөөсөө ичингүйрч хацар минь халуу дүүгнээ

Найзууд надад зөвлөнө чамайг сайрхаж магтана
Хөтлөлцөөд хамт алхаж явбал гоё шүү
Үнэндээ би өөрөө чам руу тэмүүлж нисээд
Өдөр болгон чамтай дандаа болзохыг би хүснээ
 
Facebook Twitter Google Plus